Jury

Дөрөвдүгээр бүлэг. Яамнаас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль 19 дүгээр зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

19.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана. Нутгийн захиргааны байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

19.2.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа байдалтай орон нутагт танилцаж, биелэлтийг хангуулна.

19.3.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас сайдад эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандаж тавьсан санал, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.