Jury

Дөрөвдүгээр бүлэг. Яамнаас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль 21 дүгээр зүйл. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

21.1.Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ.

21.2.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлагтай харилцахдаа Ерөнхий сайд даалгасан бол энэ хуулийн 21.1-д заасан үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэрэгжүүлнэ.

21.3.Агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага нь сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого боловсруулах удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ өгөхөд шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ тайлан зэрэг мэдээллийг тогтоосон журмын дагуу гаргаж өгнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг батлах тухай ЗХХАЭ №29. 2023.10.20

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.