Jury

Гуравдугаар бүлэг. Яамны удирдлага, зохион байгуулалтын бүтэц

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль 11 дүгээр зүйл. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

11.1.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.2.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.2.1.нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцах;

11.2.2.сайд, Төрийн нарийн бичгийн даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;

11.2.3.Төрийн нарийн бичгийн даргын эрх олгосноор нэгжийнхээ ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх;

11.2.4.энэ хуулийн 9.6.1-д заасан дүрэм, заавар, журмыг нэгжийнхээ хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

11.2.5.нэгжийнхээ ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэн, саналын хамт Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

11.2.6.яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.