Jury

Хоёрдугаар бүлэг. Яамны эрхлэх асуудал

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Яамны нийтлэг эрхлэх асуудал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

7.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ:

7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

7.1.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл боловсруулах;

7.1.3.салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

7.1.4.төсвийн ерөнхийлөн захирагчаас яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн явц, үр дүнд хяналт тавих, дүгнэх;

7.1.5.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, хуулийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, боловсронгуй болгох санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах;

7.1.6.аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

7.1.7.Засгийн газрын агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах;

7.1.8.төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.9.хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;

7.1.10.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах;

7.1.11.салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ материалыг бусад яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулж авах;

7.1.12.тухайн салбарын ажиллагсдыг урамшуулах, төрийн дээд шагналаар шагнуулах, цол олгуулах саналыг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу холбогдох байгуулагад өргөн мэдүүлэх;

7.1.13.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.1.14.хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Яамны эрхлэх тодорхой асуудлыг хуулиар тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 27Хураах
  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Монгол Улсын хууль зүйн сайдын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Журам шинэчлэн батлах тухай /Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх/ - БХБС-ын 2021 оны 147 дугаар тушаалаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.