Jury

Арван гуравдугаар бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 133 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

133.1.Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:

133.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;

133.1.2.хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

133.1.3.сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

133.1.4.хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

133.1.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

133.1.6.эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх;

133.1.7.иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох;

133.1.8.иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх;

/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

133.1.9.нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах;

133.1.10.хуулийн этгээдийг дампуурсанд тооцох.

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт3

  3. Үндсэн хуулийн цэцийн

    Заалт3

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар

    ЗаалтЭх бичвэр

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт

    Заалт2.2

  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт3

Бүгдийг харах · 7Хураах
  1. Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.