Jury

Арван хоёрдугаар бүлэг^1. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 132³ дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

132³.1.Шүүгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа зааж, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

132³.2.Зохигчид эвлэрвэл шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

132³.3.Энэ хуулийн 132³.1-д заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.