Jury

Арван гуравдугаар бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 149 дүгээр зүйл. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

149.1.Эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

149.2.Энэ хуулийн 149.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

149.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд ямар зүйл буруу бичигдсэн, уг асуудлыг эрхлэх ямар байгууллага залруулга хийхээс хэдийд татгалзсаныг бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.