Jury

Арван гуравдугаар бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 155¹ дугаар зүйл. Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

155¹.1.Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана.

155¹.2.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэргийн зохигчдод болон тухайн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан бол түүний төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг мэдэгдэнэ.

155¹.3.Энэ хуулийн 155¹.2-т заасан этгээд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

/Дээрх 155¹ дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.