Jury

I хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндэслэл. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 6 дугаар зүйл. Мэтгэлцэх зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

6.2.Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.

6.3.Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

6.4.Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.

6.5.Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.

6.6.Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ихшхш гэх/ тухай хууль болон прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ихшхш гэх/ тухай хууль болон прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа

    ЗаалтЭх бичвэр

  4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн заримт заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.