Jury

V дэд хэсэг. Эдийн болон эдийн бус баялгийн эрх. Аравдугаар бүлэг. Эдийн болон эдийн бус баялаг

Иргэний хууль 84 дүгээр зүйл. Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

84.1.Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.

84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

84.5.Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407)

    Заалт4.1.24.1.9

  2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль

    Заалт3.1

  3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль

    Заалт9.1

  4. Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль

    Заалт6.2.3

  5. Хаягжуулалтын тухай хууль

    Заалт4.2

  6. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 10Хураах
  1. Хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

    ЗаалтЭх бичвэр

  2. Ахмад настны тухай хууль

    Заалт4.1.6

  3. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар

    Заалт1

  4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт4.1.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.