Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Ахмад настны тухай хууль

Ахмад настны тухай хууль нь 2017-01-26-нд батлагдсан, 17 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-07
Албан ёсны нэр
АХМАД НАСТНЫ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

17 зүйл

Гуравдугаар бүлэг Ахмад настанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжилт

1 зүйл
  1. 13 дугаар зүйлАхмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжүүлэх эх үүсвэр

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Ахмад настны хууль тогтоомж

2.1.Ахмад настны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

3.1.Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.

3.2.Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, эсхүл цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрээгүй иргэн энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдана.

3.3.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж болно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.