Jury

V дэд хэсэг. Эдийн болон эдийн бус баялгийн эрх. Аравдугаар бүлэг. Эдийн болон эдийн бус баялаг

Иргэний хууль 86 дугаар зүйл. Эд юмсын дагалдах зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

86.1.Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна.

86.2.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, түүнд үйлчилдэг, өөрийн өртгийг алдагдуулахгүйгээр буюу ноцтой хохирол учруулахгүйгээр түүнээс салган хэрэглэж болох эд юмс нь мөн дагалдах зүйл байна.

86.3.Эд юмсыг аж ахуйн зориулалтаар хэрэглэхэд өөр эд юмсыг түр ашигласан нь түүнийг тухайн эд юмсын дагалдах зүйл болгохгүй.

86.4.Дагалдах зүйлийг түр хугацаагаар гол эд юмсаас салгасан нь түүний дагалдах зүйл болох шинжийг алдагдуулахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.