19².1.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:
19².1.1.тухайн үйлчилгээний ангилал, стандартад тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;
19².1.2.тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах.
19².2.Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
19².3.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:
19².3.1.өөрийн ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;
19².3.2.тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг тогтоосон журмын дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;
19².3.3.хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөх;
19².3.4.авто үйлчилгээний ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх;
19².3.5.авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох;
19².3.6.эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгох.
19².4.Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/