Jury

Дөрөвдүгээр бүлэг автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэл, стандартчилал

Автотээврийн тухай хууль 19¹ дүгээр зүйл. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19¹.1.Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.

19¹.2.Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангана:

19¹.2.1.авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг / авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт / бүрэн хийх;

19¹.2.2.техникийн хяналтын үзлэгийн талаархи дүрэм, журам, стандартыг мөрдөх;

19¹.2.3.үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах;

19¹.2.4.гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар эрх бүхий байгууллагад тогтмол хугацаанд гаргаж өгөх.

19¹.3.Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь үүрэг хүлээнэ:

19¹.3.1.техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах;

19¹.3.2.авто тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бичиг баримтын бүрдлийг хангах.

/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.