Jury

Гуравдугаар бүлэг тээвэрлэлт

Автотээврийн тухай хууль 12 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үнэ, хөнгөлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно.

12.2.Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хууль, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3.Энэ хуулийн 12.2-д заасан нөхөх олговрыг олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.4.Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид энэ хуулийн 16-д заасан журмын дагуу хэвлэсэн зорчих тасалбар олгоно.

12.5.Таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 6.1.7-д заасан жишиг тарифт нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.6.Энэ хуулийн 12.5-д заасан нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн орлогыг орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд зарцуулалтад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан орлогыг төвлөрүүлэхэд хяналт тавих ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.