Jury

Тавдугаар бүлэг автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

Автотээврийн тухай хууль 21 дүгээр зүйл. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиглэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Автотээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэхтэй холбогдсон захиргааны хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

21.1.1.хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;

21.1.2.автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах;

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.1.3.улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг хэрэгжүүлэх;

21.1.4.нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх;

21.1.5.автотээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх;

21.1.6.тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтийг хангах;

21.1.7.автозам, замын байгууламж, шатахуун, тосолгооны материалын чанар нь автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх.

21.1.8.тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийг хангуулах.
/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.