Jury

Долдугаар бүлэг. Мэдээллийн сан, шуурхай алба

Жолоочийн даатгалын тухай хууль 26 дугаар зүйл. Даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

26.1.Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина.

26.2.Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолоочийг даатгагчид хуваарилах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

26.3.Энэ хуулийн 5.1-5.3 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.

26.4.Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.