Jury

Гуравдугаар бүлэг. Даатгалын үнэлгээ, хураамж

Жолоочийн даатгалын тухай хууль 11 дүгээр зүйл. Даатгалын хураамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно:

11.1.1.тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;

11.1.2.өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;

11.1.3.даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;

11.1.4.даатгалын гэрээний хугацаа;

11.1.5.даатгалын хураамжийн хэ‎мжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг н‎э‎‎мэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;

11.1.6.тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;

11.1.7.тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;

11.1.8.тээврийн хэрэгслийн зориулалт;

11.1.9.чиргүүлтэй эсэх.

11.2.Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.