Jury

V хэсэг. Гаалийн байгууллага. Арван дөрөвдүгээр бүлэг. Гаалийн байгууллага

Гаалийн тухай хууль 278 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

278.1.Дараахь тохиолдолд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно:

278.1.1.гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

278.1.2.гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн;

278.1.3.хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад хүргэх явцад эсэргүүцэл үзүүлсэн.

278.2.Дараахь тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

278.2.1.гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн;

278.2.2.барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналтаас зугтсан.

278.3.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

278.4.Энэ хуулийн 277.1-д заасан тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.