Jury

V хэсэг. Гаалийн байгууллага. Арван дөрөвдүгээр бүлэг. Гаалийн байгууллага

Гаалийн тухай хууль 271 дүгээр зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

271.1.Гаалийн удирдах төв байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;

271.1.2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;

271.1.3.гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

271.1.4.гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;

271.1.5.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

271.1.6.гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах;

271.1.7.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;

271.1.8.гаалийн удирдах төв байгууллагын харьяа болон дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

271.1.9.харьяа гаалийн байгууллагын хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;

271.1.10.гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;

271.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;

271.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;

271.1.13.гаалийн байгууллагыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;

271.1.14.гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;

271.1.15.гадаад худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих;

271.1.16.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;

271.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.

271.2.Гаалийн удирдах төв байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Журамд өөрчлөлт оруулах тухай/ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх/, /ГТЕГ-ын 2016-12-206-ны АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журамд өөрчлөлт оруулах тухай /ГЕГ-ын даргын 2011 оны 256-р тушаалд/, /ГТЕГ-ын 2016-06-21-ний АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Шалгуур батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.