Jury

V хэсэг. Гаалийн байгууллага. Арван дөрөвдүгээр бүлэг. Гаалийн байгууллага

Гаалийн тухай хууль 269¹ дүгээр зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

269¹.1.Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:

269¹.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

269¹.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;

269¹.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;

269¹.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;

269¹.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;

269¹.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;

269¹.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

269¹.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;

269¹.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах;

269¹.1.10.хилийн боомтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.

269¹.1.11.улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх.
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Засгийн газрын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.