Jury

V хэсэг. Гаалийн байгууллага. Арван дөрөвдүгээр бүлэг. Гаалийн байгууллага

Гаалийн тухай хууль 268¹ дүгээр зүйл. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

268¹.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

268¹.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

268¹.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

268¹.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох;

268¹.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;

268¹.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх;

268¹.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;

268¹.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;

268¹.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах;

268¹.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагыг тогтоох;

268¹.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;

268¹.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;

268¹.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

268¹.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

268¹.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

268¹.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Жагсаалтыг шинэчлэн батлах тухай (Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт),

    ЗаалтЭх бичвэр

  2. Жагсаалтыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Тушаал хүчингүй болгох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.