270¹.1.Гаалийн байгууллага дараахь эрх эдэлнэ:
270¹.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;
270¹.1.2.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;
270¹.1.3.гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;
270¹.1.4.хуульд заасан бусад эрх.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/