/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.1.Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.2.Хувийн хэрэглээний нэг удаагийн цогц эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох баримт бичгийг үндэслэн 3 сар хүртэлх хувийн хэрэглээний улсын бүртгэлд бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг үндэслэж улс хоорондын шуудангийн илгээмжээр хүлээн авч, илгээж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.3.Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд импортын зөвшөөрөл шаардахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.4.Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.5.Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.6.Зорчигчийн 3 сар хүртэлх хувийн хэрэглээний улсын бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний тухайд хэрэглэх зааврыг үндэслэж нэвтрүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.7.Энэ хуулийн 227.1, 227.2, 227.6-д заасан эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг зорчигч өөрөө хариуцна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.Дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.1.судсаар сэлбэх шингэн;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.2.антибиотик тариа;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.4.цусны бэлдмэл сийвэн орлох эм;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.5.нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.10.Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэн, бүтээгдэхүүн тус бүрээр бүртгэл үүсгэж, энэ хуулийн 227.4-т заасан хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавина.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.9.Энэ хуулийн 227.8.1, 227.8.2 дахь заалт энэ хуулийн 227.4-т заасан удаан хугацаанд нөхөх эмчилгээнд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./