Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Гаалийн тухай хууль 229 дүгээр зүйл. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

229.1."Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.

229.2.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.

229.3.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэлд байгаа засвар, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг, хэрэгсэл болон шатахууныг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.