1.1.Энэ хуулийн зорилт нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, хадгалах, түгээх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эдгээрт хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 61 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Мөрдөж эхэлсэн
- 2024-10-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Агуулга
61 зүйлЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага
9 зүйл- 6 дугаар зүйлТусгай зөвшөөрөл
- 7 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгох
- 8 дугаар зүйлҮйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл
- 9 дүгээр зүйлИмпортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл
- 10 дугаар зүйлХудалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл
- 11 дүгээр зүйлХангамжийн байгууллагын нийтлэг үүрэг
- 12 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
- 13 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
- 14 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
Гуравдугаар бүлэг Эмийн хяналт, зохицуулалт
18 зүйл- 15 дугаар зүйлЭм, эмийн үйлчлэгч бодисыг бүртгэх
- 16 дугаар зүйлЭм, эмийн үйлчлэгч бодисын улсын бүртгэл
- 17 дугаар зүйлУлсын бүртгэлд бүртгэхгүй эм
- 18 дугаар зүйлНөхцөлт бүртгэл
- 19 дүгээр зүйлЭм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори
- 20 дугаар зүйлЭмийг зах зээлд гаргасны дараах тандалт судалгаа
- 21 дүгээр зүйлФармаковижиланс
- 22 дугаар зүйлАнхдагч эм бүтээх
- 23 дугаар зүйлЭмийн эмнэлзүйн туршилт
- 24 дүгээр зүйлЭмийн мэдээлэл
- 25 дугаар зүйлЭмийн шошго, тэмдэглэгээ
- 26 дугаар зүйлЭмийн зар сурталчилгаа
- 27 дугаар зүйлЭм таниулах үйл ажиллагаа
- 28 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийн хяналт, зохицуулалт
- 29 дүгээр зүйлЭмийн зохистой хэрэглээ
- 30 дугаар зүйлЭмийн эмчилгээний хороо
- 31 дүгээр зүйлЗайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт
- 32 дугаар зүйлЭмийн үндэсний лавлах
Дөрөвдүгээр бүлэг Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт
8 зүйл- 33 дугаар зүйлЭмнэлгийн хэрэгслийн бүртгэл
- 34 дүгээр зүйлЭмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналт
- 35 дугаар зүйлЭмнэлгийн хэрэгслийн зах зээлд гарсны дараах тандалт судалгаа
- 36 дугаар зүйлЛабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа
- 37 дугаар зүйлЭмнэлгийн хэрэгслийн мэдээлэл
- 38 дугаар зүйлЭмнэлгийн хэрэгслийн шошго, тэмдэглэгээ
- 39 дүгээр зүйлЭмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа, таниулах үйл ажиллагаа
- 40 дүгээр зүйлЭмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа
Тавдугаар бүлэг Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл, хяналт
2 зүйлЗургадугаар бүлэг Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспорт
4 зүйлДолдугаар бүлэг Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, үнийн зохицуулалт
1 зүйлНаймдугаар бүлэг Төрийн байгууллага, зөвлөл, хороодын бүрэн эрх, төрийн бус байгууллагын оролцоо
8 зүйл- 48 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын байгууллага
- 49 дүгээр зүйлЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 50 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 51 дүгээр зүйлЭмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл
- 52 дугаар зүйлФармакопейн хороо
- 53 дугаар зүйлАймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эрх, үүрэг
- 54 дүгээр зүйлМэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоо
- 55 дугаар зүйлГадаад улсын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар
Есдүгээр бүлэг Хяналт шалгалт
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж
2.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбогдсон харилцаанд үйлчлэх бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлттэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.