1.1.Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь 2008-05-20-нд батлагдсан, 47 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 23 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2008-05-20
- Мөрдөж эхэлсэн
- 2008-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ
Агуулга
47 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Гаалийн тарифын тогтолцоо, гаалийн татвар тогтоох хэлбэр, гаалийн тарифын зөвлөл
3 зүйлГуравдугаар бүлэг Гаалийн үнийг мэдүүлэх, шалгах
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох
7 зүйлТавдугаар бүлэг Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох
5 зүйлЗургадугаар бүлэг Барааны ангилал
5 зүйлДолдугаар бүлэг Импортын барааны гарал үүсэл
9 зүйл- 26 дугаар зүйлБарааны гарал үүслийн дүрэм
- 27 дугаар зүйлИмпортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох
- 28 дугаар зүйлБарааг бүрэн үйлдвэрлэсэн улс
- 29 дүгээр зүйлБараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийх
- 30 дугаар зүйлБарааны гарал үүслийн улсыг тодорхойлох онцлог тохиолдол
- 31 дүгээр зүйлБарааны гарал үүслийн улсыг нотлох баримт бичиг
- 32 дугаар зүйл/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
- 33 дугаар зүйл/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
- 34 дүгээр зүйл/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Наймдугаар бүлэг Гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөх
12 зүйл- 35 дугаар зүйлГаалийн болон бусад татвар ногдуулах
- 36 дугаар зүйлГаалийн болон бусад татварыг хураан авч төсөвт төвлөрүүлэх
- 37 дугаар зүйлГаалийн болон бусад татвар үл ногдуулах
- 38 дугаар зүйлГаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа
- 39 дүгээр зүйлГаалийн болон бусад татвар төлөх
- 40 дүгээр зүйлГаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх
- 41 дүгээр зүйлГаалийн болон бусад татвар төлөх баталгаа
- 42 дугаар зүйлГаалийн болон бусад татварыг хорогдуулж тооцох
- 43 дугаар зүйлГаалийн болон бусад татварыг буцаан олгох
- 44 дүгээр зүйлГаалийн болон бусад татвар төлөх үүрэг дуусгавар болох
- 45 дугаар зүйлБанкны үүрэг
- 46 дугаар зүйлГаалийн болон бусад төлөөгүй татварыг хураах
Есдүгээр бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гаалийн тариф" гэж гаалийн татварын хувь, хэмжээг;
3.1.2."гаалийн татвар" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;
3.1.3."бусад татвар" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд бусад хуулийн дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;
3.1.4."гаалийн үнэ" гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлох үнийг;
3.1.5."барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /цаашид "Уялдуулсан систем" гэх/ гэж зүйл, мөр, үндэсний код болон тэдгээрийн тоон код, мөн хэсэг, бүлэг, мөр, үндэсний кодын тайлбар бүхий жагсаалт, уялдуулсан системийн тайлбар дүрмийг;
3.1.6."татвар төлөгч" гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг;
3.1.7."ойролцоо хугацаа" гэж үнэлж буй импортын барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөс өмнөх 90 хоногийг;
3.1.8."гаалийн болон бусад татвар ногдуулах" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу албан татвар тооцохыг;
3.1.9."гаалийн болон бусад татвар хураах" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг гаалийн байгууллага улсын төсөвт төвлөрүүлэхийг;
3.1.10."гаалийн болон бусад татвар төлөх" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг татвар төлөгч холбогдох татварын дансанд шилжүүлэхийг;
3.1.11."хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.11-д заасан барааг.
3.2.Энэ хуульд хэрэглэсэн гаалийн үйл ажиллагаатай холбоотой бусад нэр томъёог Гаалийн тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.