Jury

Наймдугаар бүлэг. Гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөх

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 44 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх үүрэг дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

44.1.Гаалийн болон бусад татвар төлөх татвар төлөгчийн үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

44.1.1.татвар төлсөн;

44.1.2.мэдүүлэгч татвар төлөгч тухайн төрлийн татвараас чөлөөлөгдсөн;

44.1.3.гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан банк уг татварыг төлсөн;

44.1.4.гаалийн болон бусад татварыг барьцааны гэрээний хугацаанд төлсөн;

44.1.5.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан, эсхүл түүнээс түр хугацаагаар гаргасан барааг хугацаанд нь буцаан гаргасан, эсхүл буцаан оруулсан;

44.1.6.барааг гаалийн байгууллага хураасан;

44.1.7.гаалийн болон бусад татварыг төлүүлсэн.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.