Jury

Зургадугаар бүлэг. Барааны ангилал

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 22 дугаар зүйл. Барааг ангилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ.

22.2.Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ.

22.3.Барааны ангилалын талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдүүлэгч дагаж мөрдөх бөгөөд эс зөвшөөрвөл Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.