Jury

Тавдугаар бүлэг. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 17 дугаар зүйл. Хэлцлийн үнийн арга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:

17.1.1.тээврийн зардал;

17.1.2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.

17.2.Дараахь тохиолдолд экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:

17.2.1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;

17.2.2.худалдагч болон худалдан авагч нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.

17.3.Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл үнэд нөлөөлсөн гэдгийг энэ хуулийн 10.7.6-д заасны дагуу ойлгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.