Jury

Зургадугаар бүлэг. Барааны ангилал

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 24 дүгээр зүйл. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлуулах тухай хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Мэдүүлэгч нь барааны ангиллыг урьдчилан тодорхойлуулах тухай хүсэлтэд барааны загвар, дээж, тодорхойлолт, гэрэл зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримтыг хавсаргана.

24.2.Мэдүүлэгчээс энэ хуулийн 24.1-д заасны дагуу ирүүлсэн бичиг баримт хангалтгүй тохиолдолд гаалийн байгууллага тэдгээрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэмэлт материал, мэдээлэл ирүүлэх тухай мэдүүлэгчид мэдэгдэнэ.

24.3.Мэдүүлэгч нь энэ хуулийн 24.2-т заасан нэмэлт бичиг баримт, мэдээллийг 30 хоногийн дотор гаргаж өгөх бөгөөд энэ хугацаанд гаргаж өгөөгүй бол гаалийн байгууллага барааны ангиллыг урьдчилан тодорхойлох шийдвэр гаргахаас татгалзана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.