Jury

Дөрөвдүгээр бүлэг. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 14 дүгээр зүйл. Нийлбэр үнийн арга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Гаалийн үнийг энэ хуулийн 10, 11, 12, 13 дугаар зүйлд заасан гаалийн үнэлгээний аргаар тодорхойлох боломжгүй бол нийлбэр үнийн аргаар тодорхойлно.

14.2.Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнэ, зардлыг нэмж тооцно:

14.2.1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал /материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал;

14.2.2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал, бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал болон цэвэр ашиг;

14.2.3.энэ хуулийн 10.3.1-10.3.5-д заасан зардал.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.