Jury

Хоёрдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

Хөдөө аж ахуйн тухай хууль 7 дугаар зүйл. Хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын^[15] хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц, зах зээлийн эрэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.

7.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, хамгаалагдсан хөрсний тариалан, үржлийн аж ахуй, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг тусгайлан хамааруулна.

7.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх асуудлыг тодорхойлж, орон нутгийн хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

7.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хоршоо, кластерын зохион байгуулалтаар болон хөдөө аж ахуйн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр төрөлжүүлэн хөгжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.