Jury

Тавдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ

Хөдөө аж ахуйн тухай хууль 18 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага, зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлого нь төвлөрсөн байх бөгөөд улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг болон бусад харьяа байгууллагаас бүрдэнэ.

18.2.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд мал, таримал ургамлын генетик нөөц, ургамлын болон мал, амьтны эрүүл мэнд, генийн сан, малын эм үйлдвэрлэл, лаборатори, аймаг дундын отрын бэлчээр, шинжлэх ухаан, инновац, судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт хариуцсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус тус ажиллана.

18.3.Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөдөө аж ахуйн тасгийн бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.4.Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан байгууллага нь энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.