Jury

Гуравдугаар бүлэг. Тогтвортой Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн тухай хууль 12 дугаар зүйл. Тогтвортой хөдөө аж ахуйн төлөвлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байна.

12.2.Хөдөө аж ахуйн Хөгжлийн зорилтот хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:

12.2.1.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх;

12.2.2.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардагдах мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээг мэргэжил, мэргэшлийн түвшнээр тодорхойлж, хангах арга хэмжээ;

12.2.3.дотоодын хүнсний хангамж, экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт;

12.2.4.түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт;

12.2.5.хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын зах зээлийг судалж, экспортын голлох бүтээгдэхүүн тус бүрээр бодлого, стратеги;

12.2.6.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ашигтай эрхлэх зах зээлийн болон нийгмийн таатай орчин бүрдүүлэлт.

12.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд^[16] нийцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангана.

12.4.Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрт энэ хуулийн 12.1-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.