13.1.Төрөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх баталгааг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газрыг ашиглах, эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
13.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах уст цэг, худгийн хоорондох зайг усны нөөц, уст цэгийн хайгуулын дүн, бүс нутгийн газар зүйн онцлогт үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
13.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны нөөц, уст цэгийн хайгуул, судалгаа хийх, хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг Усны тухай хуулиар^[17] зохицуулна.
13.4.Хөдөө аж ахуйн газрын ангиллыг өөрчлөх, ангилал шилжүүлэхэд Газрын тухай хуулийн^[18] 23.2.9-д заасныг баримтлах бөгөөд улсын хөгжлийн бодлогын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн газрыг нэгдмэл сангийн өөр ангилалд шилжүүлэхгүй.