Jury

Хоёрдугаар бүлэг иргэний улсын бүртгэл

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 14 дүгээр зүйл. Хүйс өөрчлөгдсөний бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

14.1.18 нас хүрсэн иргэн хүйсээ өөрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр бүртгүүлнэ:

14.1.1.өргөдөл;

14.1.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ;

14.1.3.эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

14.2.1.гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.2.2.хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол эцэг /эх/-ийн өргөдөл;

14.2.3.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.

14.3.Улсын бүртгэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг хөтөлнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гэр бүлийн тухай хууль (2026-07-03)

    Заалт10.1.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.