Jury

Тавдугаар бүлэг. Улсын нисэхийн аэродромын ашиглалт

Улсын нисэхийн тухай хууль 16 дугаар зүйл. Улсын нисэхийн аэродром

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

16.1.Улсын нисэхийн аэродромыг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, гэрчилгээ олгох, цуцлах, ашиглах, түүний бэлэн байдлыг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.

16.2.Улсын нисэхийн зориулалттай аэродром нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гэрчилгээжсэн байна.

16.3.Улсын нисэхийн аэродромын аюулгүйн бүсийн орчимд үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж барихыг хориглоно.

16.4.Улсын нисэхийн аэродромын аюулгүй байдал, ашиглалт, хамгаалалт, бэлэн байдал, аэродромыг техник, технологийн баримт бичигт зааснаар тоноглож, ашиглахыг улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.