Jury

Гуравдугаар бүлэг. Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 30 дугаар зүйл. Хүнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан хүн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүх тухайн хүний хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, уг шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.