Jury

Хоёрдугаар бүлэг. Ургамлын хөнөөлт организм

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль 15 дугаар зүйл. Хорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

15.1.Тандан судалгааны дүнг үндэслэн хорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг аймаг, нийслэлийн хэмжээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, аж ахуйн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож, цуцална.

15.2.Хорио цээртэй хөнөөлт организмгүй, хөнөөлт организмын тархалт багатай болон аюулд өртсөн газар нутагт тавих шаардлага, газар нутгийг тогтоох, цуцлах журмыг Олон улсын ургамал хамгааллын конвенцын холбогдох стандартад нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.