Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчийн чиг үүрэг

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль 23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэртээ хорио цээрийн хяналтын цэг байгуулах;

23.1.2.хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээдийн ургамал, хамгааллын талаар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;

23.1.3.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэртээ хорио цээр тогтоох, цуцлах;

23.1.4.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.