Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчийн чиг үүрэг

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль 22 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

22.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг батлах, биелэлтэд хяналт тавих;

22.1.2.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

22.1.3.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.