Jury

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль 2 дугаар зүйл. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

2.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.