Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчийн чиг үүрэг

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль 24 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

24.1.Эрдэм шинжилгээний байгууллага нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролт, хөнөөлийн талаар тандан судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах;

24.1.2.ургамал хамгааллын бүтээгдэхүүний хор аюулын шинж чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох;

24.1.3.энэ хуулийн 17.1-д заасан ургамал хамгаалах цогц аргыг хэрэгжүүлэх болон ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг турших, ашиглах, импортлох, тээвэрлэх, хадгалах, худалдах талаар зөвлөмж боловсруулах;

24.1.4.ургамлын хөнөөлт организмаас хамгаалах стандарт, технологийн заавар боловсруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх;

24.1.5.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.