Jury

Гуравдугаар бүлэг. Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц

Монгол Улсын Их Хурлын тухай хууль 16 дугаар зүйл. Анхдугаар чуулган

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

16.1.Анхдугаар чуулганыг ээлжит сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

16.2.Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна.

16.3.Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

16.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

16.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;

16.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

16.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

16.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

16.3.6.Ерөнхий сайдыг томилох;

16.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;

16.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;

16.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

16.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.

16.4.Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

    Заалт12

  2. Ажлын хэсэг байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт18.1

  4. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 9Хураах
  1. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.