Jury

Гуравдугаар бүлэг. Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц

Монгол Улсын Их Хурлын тухай хууль 24 дүгээр зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

24.1.Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

24.2.Байнгын хорооны нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

24.3.Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.

24.4.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

24.5.Байнгын хороо шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулж, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргана.

24.6.Байнгын хороо хууль тогтоомжийн төсөлд холбогдох тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтнийг ажиллуулж, тэдний санал, дүгнэлтийг авч болно.

24.7.Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

24.8.Байнгын хорооны хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

24.9.Байнгын хорооны үйл ажиллагааны зардлыг Зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын төсвийн төсөлд тусгана.

24.10.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагч нь Байнгын хорооны даргын саналаар Байнгын хорооны үйл ажиллагааны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.

24.11.Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлангаа бичгээр гаргаж нийтэд мэдээлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт37.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.