1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын Их Хурлын тухай хууль
Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 2024-05-16-нд батлагдсан, 53 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-05-16
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-20
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ
Агуулга
53 зүйл. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
9 зүйл- 6 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэлдэхүүн
- 7 дугаар зүйлУлсын Их Хурлын гишүүн
- 8 дугаар зүйлГишүүний бүрэн эрх
- 9 дүгээр зүйлГишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
- 10 дугаар зүйлУлсын Их Хурал дахь олонх ба цөөнх
- 11 дүгээр зүйлУлсын Их Хурлын даргыг сонгох
- 12 дугаар зүйлУлсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах
- 13 дугаар зүйлУлсын Их Хурлын даргын бүрэн эрх
- 14 дүгээр зүйлУлсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг
Гуравдугаар бүлэг Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц
18 зүйл- 15 дугаар зүйлУлсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр
- 16 дугаар зүйлАнхдугаар чуулган
- 17 дугаар зүйлЭэлжит чуулган
- 18 дугаар зүйлЭэлжит бус чуулган
- 19 дүгээр зүйлОнцгой чуулган
- 20 дугаар зүйлУлсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан
- 21 дүгээр зүйлЧуулганы хуралдааны нийтлэг журам
- 22 дугаар зүйлБайнгын хороо
- 23 дугаар зүйлБайнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ
- 24 дүгээр зүйлБайнгын хорооны ажлын зохион байгуулалт
- 25 дугаар зүйлБайнгын хорооны бүрэлдэхүүн
- 26 дугаар зүйлБайнгын хорооны даргын чиг үүрэг
- 27 дугаар зүйлДэд хороо
- 28 дугаар зүйлХянан шалгах түр хороо
- 29 дүгээр зүйлУлсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
- 30 дугаар зүйлБүлгийн эрх, үүрэг
- 31 дүгээр зүйлБүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох
- 32 дугаар зүйлБүлгийн ажлын алба
Дөрөвдүгээр бүлэг Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа
2 зүйлТавдугаар бүлэг Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх
3 зүйлЗургадугаар бүлэг Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах
3 зүйлДолдугаар бүлэг Гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаа, төсөв, хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, үйл ажиллагаанд нь хориглох зүйл
5 зүйлНаймдугаар бүлэг Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах
8 зүйл- 46 дугаар зүйлТамгын газар, түүний эрхлэх ажил
- 47 дугаар зүйлЕрөнхий нарийн бичгийн дарга
- 48 дугаар зүйлЕрөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх
- 49 дүгээр зүйлУлсын Их Хурлын даргын ажлын алба
- 50 дугаар зүйлУлсын Их Хурлын төсөв
- 51 дүгээр зүйлУлсын Их Хурлын төсвийг боловсруулах, хэлэлцэх
- 52 дугаар зүйлУлсын Их Хурлын төсвийг зарцуулах, гүйцэтгэлд тавих хяналт
- 53 дугаар зүйлХүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчим
3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.2.Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль тогтоох эрх мэдлийг өөрт дангаар хадгалж, төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэн, түүний үндсийг тодорхойлж, хууль тогтоох, улсын төсөв батлах, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.3.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.4.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.