Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

Монгол Улсын Их Хурлын тухай хууль 11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргыг сонгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

11.1.Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

11.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол энэ хуулийн 10.2-т заасны дагуу олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

11.3.Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

11.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1, 11.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.