Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

Монгол Улсын Их Хурлын тухай хууль 14 дүгээр зүйл. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

14.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

14.2.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна.

14.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

14.4.Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.4.1.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулах;

14.4.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

14.4.3.Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;

14.4.4.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

14.5.Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.50 цаг

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.