Jury

Тавдугаар бүлэг. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх

Монгол Улсын Их Хурлын тухай хууль 36 дугаар зүйл. Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

36.1.Доор дурдсан хууль тогтоомжийн төслийг дараах хууль санаачлагч санаачилна:

36.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно;

36.1.2.Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах.
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.

36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.

36.4.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан хууль санаачлах эрхийн тодорхой хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт95.7

  6. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.